Search This Blog

Tuesday, April 26, 2011

Анхаарах зүйлс

Хэдийгээр энэ хорвоогийн бүх хүмүүсийн ярих, сонсох эрхтэн нь адил  боловч нэг ижил авиаг улс үндэстнүүд өөр өөрийн авиа зүйн онцлогоороо янз бүрээр дуудаж хэлдэг.
Иймд англиар зөв ярьж өөрийгөө бусдад ойлгуулахын тулд
хамгийн түрүүнд анхаарах зүйл маань англи хэлний авиа зүй юм.
Англи үгсийг зөв хэлж, дуудлагаа сайжруулахын тулд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй:
1Галиг
Англи хэл нь 24 үсэгтэй боловч 48 авиатай.  Авиа бүр нь өөрийн гэсэн галигтай.
Галиг гэдэг нь авиаг тэмдэглэдэг тусгай дүрс тэмдэг юм. Англи хэлэнд үгс бичсэнээрээ дуудагдахгүй учир галиг мэдэх нь чухал ач холбогдолтой.
Үүний тулд англи хэлний цагаан толгойн галиг дүрслэлийн тэмдэгүүдийг юуны өмнө нүдэлж тогтоож авах хэрэгтэй. Эдгээр дүрс тэмдгүүдийг толь бичгүүдийн эхний хуудсанд хавсаргасан байдаг. Жишээ нь: эгшгийн ард орсон хоёр цэг нь [ : ] тус авиаг уртаар дууд гэсэн утгатай.

full [ ful ] - fool [ fu:l]             дүүрэн- мангар
live [ liv ] - leave [ li:v]           амьдрах- орхих
The moon is at the full. Арван тавны сар гарчээ.
I’m full. Би цатгалан байна.
Дээрхи хоёр өгүүлбэрт орсон full гэх үгийг уртаар хэлбэл мангар, тэнэг гэсэн утгатай үг шиг сонсогдох болно. Дараагийн эгнээнд байгаа хоёр үгийг зөв хэлэхгүй бол таныг ямар нэгэн юм орхих гээд байна уу аль эсвэл амьдрах тухай ярих гээд байна уу гэдгийг ойлгоход бэрх байх болно. Иймд аливаа үгийн галигийг сурсныхаа дараа тэрхүү үгийг зөв хэлж сурах хэрэгтэй.

2. Үгийн өргөлтөнд анхаарах.
Гадаад хэл сурч буй хүн галиг сураад дараа нь үгийн өргөлтийг зөв хэрэглэж сурах ёстой. Та англиар ярихдаа дүрмийн алдаа хийдэггүй боловч үгээ буруу хэлж заншсан бол таны яриаг ойлгоход хэцүү байж болох юм.  Та англиар зөв ярьж суръя гэвэл юуны өмнө толь бичгээ нээж хэлэх гэсэн үгийнхээ өргөлтийг хаана байгааг хамгийн түрүүнд олж мэдэх хэрэгтэй.
Үгийн өргөлт гэж юу байдаг юм бэ? гэдгийг бид орос хэл сурч байхдаа анх мэдэж авсан билээ. Харин одоо англи хэл сурч байх үедээ орос толь бичиг хэрэглэж байсан шигээ англи хэлний толь бичигтэй харьцаж болохгүй. Орос толь бичигт орос үгийн өргөлтийг өргөлттэй үе дээр нь (') таслал тавьж тэмдэглэдэг бол англи хэлний өргөлтийг үгийн өргөлттэй үеийн өмнө тавьсан байдгаараа ялгаатай байдаг. Тухайлбал, орос хэлний фото'граф гэдэг үгийн өргөлт 2дахь үе дээрээ байна гэдгийг таслал харуулж байна. Тус үг нь англи хэлэнд 'photograph гэж бичигддэг бөгөөд өргөлт нь эхний үе дээрээ байгааг үгийн өмнөх таслал харуулж байна. Орос хэлэнд тус үгийг хоёрдахь О дээр  өргөлттэйгээр хэлдэг юмаа гээд англиар ярихдаа орос аялгуугаар яриад байж болохгүйнээ.
Таны сайн мэдэх англи хэлний "аймаар" гэсэн утгатай үгсийг авч үзье.
‘horrible  
ho’rrific
Эхний үгэн дээр өргөлт нь “О” дээр байна, харин дараах үгийн өргөлт “I” дээр байгааг анхаарна уу. Хэрэв та horrific үгийг эхний үг хэлсэн шигээ О дээр өргөлттэйгээр хэлвэл таныг "ямар муухай дуудлагатай хүн бэ" гэж бодож магадгүй.
Гурван үетэй believe /be’lieve/ гэдэг үгийн өргөлт хоёрдахь үе дээр бууж байна. Эхний үе дээр нь өргөлт тавиад 'believe  гэж хэлбэл таныг be leave гэх хоёр үг хэлэв үү гэж бодоод ойлгохгүй байх болов уу.
Хэлэх үгнийхээ өргөлтийг мэдэж аваад тус үгийг дахин дахин давтаж хэлэх нь чухал байдаг. Өөрөө өөртөө хэлж чихэндээ хоногшуулсныхаа дараа англи хэлнийхээ багшаар дахин хэлүүлж сайн сонс. Дараа нь радио, телевизээр ярьж байгаа хүмүүсийн үг ярианаас сурсан үгээ ялгаж, сонсч чадаж байгаа бол тус үгийг хэл яриандаа хэрэглэх цаг нь болсон байна гэж бодож болно.

3. Монгол хэлэнд байхгүй авиаг зөв дуудах.
Ямар нэгэн үгийн өргөлтийг мэдэж аваад, хүний хэлэхийг хэд дахин сонсоод, өөрөө дууриагаад хэлэх гэтэл арай л өөрөөр дуудагдаад байх шиг санагдах явдал гардаг нь нууц биш юм аа.
Монгол хэлэнд П, Ф  авиа байдаггүй учир эдгээр авиануудыг  хооронд нь хутгах буюу монгол хэлний "б" авиагаар төлөөлж хэлэх явдал цөөнгүй гардаг. Ийм алдаа гаргахгүйн тулд эдгээр авиа орсон үгсийг хос хосоор нь хэлж сурвал зөв дуудахад хэрэгтэй байдаг. Жиээлбэл:
pair – bear хос –баавгай
pie - buy жигнэмэг - худалдаж авах
pond - bond цөөрөм - үнэт цаас
bond - fond үнэт цаас – хайртай
fond - pond хайртай - цөөрөм
coffee- copy кофе- хуулбар

PAIR гэx гээд BEAR  гэж хэлээд баавгай болговол хэн дуртай байх вэ. 
4. Өгүүлбэрийн өргөлтийг зөв тавих.
Үг бүр өөрийн өргөлттэй байдгийн адил өгүүлбэр бүрт өргөлттэйгээр хэлэх үг байдаг.
Өгүүлбэрт мэдээллийг агуулж байдаг үгсийг өргөлттэйгээр хэлдэг. Тэдгээр үгсийг бусдаас ялгаруулж чанга тодоор хэлнэ, тухайлбал, “Би чамд хайртай” гэх гуравхан үгтэй өгүүлбэрийг англиар хэрхэн хэлдэгийг авч үзье.
love you.
I love you.
I love you.
Дээрхи гурван өгүүлбэрт бүгдэд нь хайртай гэдгээ хэлж байгаач хайраа яаж илэрхийлж байгааг өргөлттэй үгнээс мэдэрч болно. Эхний өгүүлбэрт love дээр өргөлт байна. Тус үгийг өргөлттэй хэлснээр зүгээр нэг таалагдаад байгаа биш харин хайртай болсноо хэлж байна. 2дахь өгүүлбэрт “би” гэдэг үгэн дээр өргөлт авчээ. Ингэснээр хэн нэгэн хүн биш харин би л чамд хайртай болж гэдгээ хэлээд байна. Сүүлийн өгүүлбэрт чамд л хайртай  болохоос биш өөр хэн нэгэнд биш гэсэн санааг илэрхийлж байна.
Үг болон өгүүлбэрийн өргөлт ямар чухал үүрэгтэй байдгийг дараах  жишээг орчуулаад  уншаад үзээрэй.

An English teacher wrote these words on the blackboard: ”woman without her man is nothing”. The teacher then asked the students to punctuate and read.
The male students wrote: “Woman, without her man, is nothing.”
The female students wrote: “Woman! Without her, man is nothing.”
Англи хэл амжилттай сурах нь таны хичээл зүтгэл болон байнгын хүчин чармайлтаас шалтгаална.

Two Frogs сургамжит өгүүллэгийг орчуулаарай



Энэ удаа нэгэн сургамжит өгүүллэгийг, зарим үгийн орчуулгатай нь хамт тавилаа. Эхлээд өөрийгөө сорих үүднээс орчуулгыг харахгүйгээр уншаарай.

Two frogs

A group of frogs were traveling through the woods, and two of them fell into a deep pit. When the other frogs saw how deep the pit was, they told the two frogs that they were as good as dead. The two frogs ignored the comments and tried to jump up out of the pit with all their might. The other frogs kept telling them to stop, that they were as good as dead. Finally, one of the frogs took heed to what the other frogs were saying and gave up. He fell down and died.

The other frog continued to jump as hard as he could. Once again, the crowd of frogs yelled at him to stop the pain and just die. He jumped even harder and finally made it out. When he got out, the other frogs said, "Did you not hear us?" The frog explained to them that he was deaf. He thought they were encouraging him the entire time

Зарим үгүүдийн орчуулга:
pit - нүх
as good as dead - үхсэн нь дээр
ignore - үл ойшоох
heed - анхааран
give up - бууж өгөх
deaf - дүлий 
 
2 мэлхий (сургамжит үлгэрийн орчуулга) 
Хэдэн мэлхий модон дундуур явж байтал хоёр нь гүн нүх рүү уначихжээ. Бусад мэлхийнүүд тэр нүхийг маш гүн болохыг хараад нөгөө хоёр мэлхийнд дээшээ гарч чадахгүй тул үхсэн нь дээр гэж хэлэв. Хоёр мэлхий тэдний үгийг тоолгүй нүхнээс гарах гэж байдаг чадлаараа тэмцэж байв. Бусад мэлхийнүүд тэдэнд больсон нь дээр хэмээн ятгасаар, эцэст нь нэг мэлхий тэдний үгийг даган бууж өгөв. Тэр доошоо унан үхжээ.

Харин нөгөө мэлхий чадахаараа дээшээ гарахаар үсэрсээр байв. Нөгөө мэлхийнүүд ч түүнд ахин зовж байхаар зүгээр үхсэн нь дээр гэж хашгирлаа. Гэтэл нөгөө мэлхий өмнөхөөсөө илүү хүч гарган үсэрсээр эцэст нь нүхнээс гараад иржээ. Түүнийг гарч ирэхэд бусад нь “Чи биднийг сонсоогүй юм уу” гэхэд мэлхий өөрийгөө тэдэнд дүлий гэж ойлгуулжээ. Тэр харин тэднийг дээшээ гарч ирэхийг уриалан дуудаж байна гэж ойлгосон байв.

Англи хэлийг богино хугацаанд сонирхолтойгоор сурах аргууд







Юуны өмнө Англи хэл сурна гэдэг бол цаг хугацааны асуудал гэж хэлмээр байна. 4 сарын дотор ямар ч хэлийг төгс эзэмшинэ гэж байхгүй. Тиймээс энэ богино хугацаанд хэлнийхээ түвшинг хэр үр дүнтэй, хурдацтай өсгөх вэ гэдэг дээр л анхаарах хэрэгтэй. Хамгийн гол нь чи өөрийгөө дайчилж сонирхолтой зүйлээ ашиглан хэл сурбал илүү үр дүн гарна гэж бодож байна. Ер нь Чамаас л бүх зүйл шалтгаална гэдгийг ухаарах хэрэгтэй. Хаана ч байсан танд хичээлт л байх юм бол сурахгүй зүйл гэж байхгүй шүү дээ. Миний бодлоор ярианы чадвараа (speaking skill) сайжруулахад тусд нь цаг гаргаж сурах шаардлагагүй гэж би боддог. Яагаад гэвэл ярихын тулд эхлээд үндсэн суурь Listening, Reading skill-ээ хөгжүүлэх хэрэгтэй.
Энэ хоёроо сайжруулсан байхад аяндаа чиний аманд чинь англи үгнүүд орж ирээд, Англи хэл дээр зүүдлээд эхлэнэ дээ хэхэхэ.

Доорх аргуудыг туршаад үзээрэй:1. Хамгийн энгийн бөгөөд, нэг их зүйл шаарддаггүй үр дүнтэй арга бол - Just Watch TV!!!! - өөрийнхөө үзэх дуртай сувгуудаа зав л гарвал үзээд бай. (Би жишээ нь National Geographic, Discovery Channel, ABC, CNN гэх мэт сувгуудыг их үзэх дуртай)

2. Listening skill - ээ сайжруулах: Чи Ipod -той юу ? эсвэл mp3 player-тэй биздээ? Ipod бол хэл сурч байгаа хүмүүст их нэмэр болохоор эд байгаа юм. Itune-хээ Online Store-луу нь ороод Podcast -аас Англи хэлний маш их олон сонсох хичээлүүд Subscribe хийж ҮНЭГҮЙ авч болдог юм. Үнэхээр саак саак хичээлүүд байдаг шүү.
Жишээ нь миний сонсох дуртай podcast -ууд гэвэл:
- English as a Second Language Podcast - Энийг бол англи хэл сурч байгаа бүх хүмүүст таалагдах хичээл гэж бодож байна. Таны ярианы болон сонсох чадварыг сайжруулна. Хамгийн гол нь энэхүү хичээлүүд маань байнга шинэчлэгдэж байдаг юм. Та бүхэн зүгээр л ороод сонсоод үзээрэй!!! http://www.eslpod.com/ - та хэрэв ipod, mp-гүй бол ийшээ ороод онлайнаар хичээлээ сонсож болно.
- Bob and Rob show (энэ нэрээр хайхад болно) - Bob, Rob гэдэг хоёр хүн хоорондоо харилцан ярих байдлаар их сонирхолтой, одоо үеийн, сэдвээр idiomatic expression, slang, grammar, phrasal verbs, vocabulary гэх мэтийг маш сайн заадаг юм. http://www.thebobandrobshow.com/ - ийшээ ороод ч онлайнаар хичээлүүдийг нь сонсож болно.
- Business English Pod - энэ под маань бизнесын чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад болох бизнес эрхлэгч бүх хүмүүст зориулагдсан хичээл юм. Би өөрөө ч бизнесээр сурдагийг хэлэх үү энэ хичээлийг сонсоод маш их үр дүн гарч байгаа. Ерөнхийдөө бизнес ертөнцөд өрнөж байдаг communication, meeting, daily activity, business news гээд л ер нь бүх л зүйлийг заадаг юм. Бас мэргэжлийн хэллэг болон, idiomatic expression тайлбарлаж өгдөг гээд боддоо! http://www.businessenglishpod.com/ - та зүгээр л ороод сонсоод үз.
За тэгээд өөрийнхөө сонирхсон мэргэжлээр Англи хэлний хичээл хайя гэвэл Itune-ээсээ key word-оо оруулаад хайгаад үз болохгүй бол Just Google it!!!!!
Эдгээр хичээлүүдийг ipod, mp3, mp4,... (өөр юу юу ч билээ дээ) суулгачихаад та хаана ч явж байсан сонсоод явж байхад таны хэл сайжрах нь гарцаагүй.

3. Reading skill-ээ сайжруулах:- Би чамайг тааралдсан болгоноо барьж аваад уншаад бай гэж хэлэхгүй ээ.
- Хамгийн гол нь чи өөрийнхөө сонирхдог сэдвээрээ ном унших хэрэгтэй.
- Мөн эхний үед нэг их modern American English дээр бичигдсэн ном, сонин сэтгүүлээс зайлсхийх хэрэгтэй.
- International Edition гэсэн олон улсад давхар хэвлэгддэг номыг олж унших хэрэгтэй. Яагаад гэхээр ойлгоход амар, Easy English - ээр бичигдсэн байдаг юм.
- Чи заавал одоо энд ярьж байгаа, орчин үеийн idiom, phrasal verbs, street language-ийг сурах гээд байх шаардлага байхгүй дээ.
- Мэргэжлийн англи хэл бол бичгийн, албан ёсны англи хэлийг л ашиглаж ярьдаг юм. Хэрэв чи бизнесээр сурдаг бол бизнесийн чиглэлийн ном л уншаад бай. Ерөөсөө тоотой хэдэн үг л эргэлдээд байдаг юм. Түлхүүр үгнүүдийг нь сурчихсан байхад алзах зүйл байхгүй.
- Нэг номыг нэг удаа унших биш олон дахин уншвал таньд тогтох нь илүү. Та хэдий уншиж байх явцдаа үгээ хараад эргээд мартаж байгаа юм шиг боловч хэсэг хугацааны дараа яг тэр үгийг хэрэглэх үе таарахад өөрийн мэдэлгүй хэлчихсэн байдаг юм хэхэхэ True Story!!!!
- Эхлээд анх уншихдаа та intensive хэлбэрээр унших хэрэгтэй (мэдэхгүй үгээ харах, өгүүлбэрийн утгыг ойлгох гэх мэт)
- Харин 2 дахь удаагаа уншихдаа арай хурдан бөгөөд extensive (ерөнхий утгыг нь харж)
- Нэг их зузаан 500-600 хуудастай ном унших гээд хэрэггүй, эхлээд жижгээс эхэл. Хамгийн гол нь таны ном сонирхолтой үйл явдалтай, зохиолын баатартай бол их зүгээр шүү!!!

Xамгийн гол нь өөрийнхөө сонирхдог сэдвээрээ ном унших хэрэгтэй. Жишээ нь би бизнесийн чиглэлээр мөн Inspirational талруугаа номнууд унших дуртай. Inspirational гэдэг маань жоохон гэгээрүүлэх, ухааруулах (arousal of mind), амьдралын ухаан, оюун санаа хөгжүүлэх, мэдлэг хайрладаг ном юм уу даа. (Яаж баян болох вэ, өөрийгөө яаж танин мэдэх вэ, мөрөөдлөө тодорхойлох, амжилтанд хүрэх зам, бусдад яаж нөлөөлөх вэ, гэх мэт маш олон асуултны хариуг ийм төрлийн номноос уншиж болно)
Жишээ нь та бидний сайн мэддэг бас Монгол хэл дээр хэвлэгдсэн Баян аав, Ядуу аав (Rich dad, Poor dad) гэсэн ном энэ төрөлд багтаж болно мөн 2006 онд шуугиан тарьсан Нууц (The Secret) гэдэг ном байна, dvd, audio book гээл л их олон хэлбэрээр худалдаанд гарсан.
За би дараа нь хэрэв та бүхэн сонирхвол өөрийнхөө уншсан бөгөөд уншиж байгаа номнуудынхаа талаар, мөн оюутан хүний ширээд дээр заавал байх ёстой номны жагсаалтыг гаргаж та бүхэндээ хүргэнээ. (дуртай юмаа ярихаар гол сэдвээсээ хазайгаад явчдиймаа, sorry :))
Яагаад ном унших англи хэл сурахад тийм сайн гэж ? гэж та бодож магад.
Ном уншина гэдэг:
1. Та хэдий уншиж байх явцдаа үгээ хараад эргээд мартаж байгаа юм шиг боловч хэсэг хугацааны дараа яг тэр үгийг хэрэглэх үе таарахад өөрийн мэдэлгүй хэлчихсэн байдаг юм. хэхэхэ True Story!
2. Үгийн чинь сан улам их өргөжих болно.
3. Таны сэтгэн бодох чадварыг дээшлүүлнэ гэсэн үг. (Энийг ч надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа биздээ)
За энэ хүрээд зөвлөгөөгөө өндөрлөе